ХАМГИЙН ГОЛ НЬ ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ХООЛНЫ ДЭГЛЭМ

Баярын тансаг ширээндээ баяртай гэж хэлсэн бол одоо хуримтлуулсан илүүдэл жингээ үдэх цаг ирлээ. Тэгэхээр үүний тулд юу хийх хэрэгтэйг эндээс уншаарай

Хязгаарлалт тогтоох

Баярын өмнөх жиндээ эргэн очихын тулд хоолны дэглэмээсээ нарийн боов, паста ба пицца, ундаа зэрэг амттай ч бие галбирт хор нөлөө учруулдаг бүтээгдэхүүнүүдийг хасах хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд бие организм дахь усыг өөртөө хадгалж, бэлхүүсний орчимд өөх хуримтлахад хүргэнэ. Түүнээс гадна чихэрлэг бас давстай бүтээгдэхүүнүүдийг ч бас нэг хэсэгтээ багасгах хэрэгтэй.

Шаардлагатай нойр авах

Нойр дутагдсаны улмаас бие организмд грелин гэх хөдөлгөөн багасгаж, өлсөх мэдрэмжийг нэмдэг тусгай дааврын түвшин ихэсдэг. Энэхүү даавар нь биед өөх тос хуримтлахад нөлөөлж, элэгний глюкоз үйлдвэрлэдэг үйл ажиллагааг эрчимжүүлж өгдөг. Тэгэхээр ямар ч нөхцөлд өөрт шаардлагатай нойроо авч байх нь зөвхөн таны эрүүл мэнд гэлтгүй мөн гоо үзэмж, бие галбирт тань чухал ач холбогдолтой юм шүү.

Ус их уух

Хоолны өмнө нэг стакан ус уух нь ходоодыг хоолонд бэлтгэж, хоол боловсруулах ба жин хасах үйл явцыг эрчимжүүлдэг. Энгийн биш, харин нимбэгтэй ус уувал энэ нь мөн таны хүчил, шүлтийн тэнцвэрийг тогтворжуулж өгнө.

Хоолоо сайтар зажилж идэх

Хоол хүнс хэрэглэхдээ үргэлж сайтар зажилж байх хэрэгтэй. Та өөрийн идэж, заншсанаасаа 5-10 дахин их зажлах хэрэгтэй гээд бодчиход болно. Өдрийн цайндаа та илчлэг ихтэй хоол идэж байгаа бол бүр ч их зажлан идэх хэрэгтэй бөгөөд ингэснээр илүү хурдан жингээ хасна.

Уурагийн хэрэглээг нэмэх

Өөх тосны хэрэглээг багасгаж уураг хэрэглэснээр та хурдан цадаж, илүүдэл жин нэмэхгүй. Уураг хүний бие махбодийн эд эсийг нөхөн сэргээх, бүрдүүлэх, биеийн илч үүсгэх, бодисын солилцоог зохицуулах, биохимийн урвалыг хурдасгах зэрэг чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.  Уураг хүний биед задрах явцад олон төрлийн амин хүчлүүд үүсч эдгээр нь эд эс, фермент дааврын эх үүсвэрийг хангадаг.